2012.05.24

Bild

Өдрийн мэнд үүрийн цолмон үдшийн сар шиг цоглог золбоолог монголчууд минь, өглөөний нарыг инээмсэглэн угтсан гэж найдаж байна. Өнөөдөр бол миний эрх чөлөө, амралт зугаалга эхэлж буйг тунхагласан нэгэн сайхан өдөр байнаа. Үүнийгээ тэмдэглээд 11 өнгөртөл зөөлөн ор дулаан хөнжилд ёстой нэг эрх муужгай шиг ямбалж байгаад одоо л нэг ардаа ажил төрөлдтэй хүн гэдгээ саналаа. 6сарын 7 хүртэл хичээл ном гээд байх олигтой юм орохгүй, манай ангийнхан ч сургуулиар шагайхгүй байх. 6сарын 7нд энэ сургуульруугаа ахин гэлдрэх хэрэггүй болсноо тэмдэглэнэ дээ, зиа тэгээд ажилчин амьдралруу нэг алхам ойртож байгаа нь тэр.

Босонгуутаа ком тоншоод суучихсан чинь ходоод маань хоолоо нэхээд тайван суулгах шинжгүй ээ хэ хэ. За ямартай ч энэ сайхан өдрийг үр бүтээлтэй хамгийн гол нь инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй залуусаа.