Миний амьдралын эрч хүч

 Bild 

Олигтойхон мөнгөтэй бол тэр Солонгосоос нь авдар авдраар нь авч ирээд агуулахдаа өрөөдтавичих юмсан ха ха. За тэр ч яахав, амттай юм ховор байх тусмаа илүү амттай, ямарч юмыг амаараа гартал цутгавал дур хүсэл буураад зогсохгүй харшилтай болж гай болно. Гэхдээ үнэхээр авчираад тавьчихсан байсан бол хүн амьтанд тараасаар байгаад дуусна дөө, өглөгч хүн өөртөө хоосон гэдэг үг байдаг билүү. Өнгөрсөн долоо хоногт солонгос дэлгүүр орохдоо бөөндөж байгаа ухаантай гээд 5 ширхгийг амсан, миний ходоодруу 2 нь л орж чадсан байх. Сүүлийн үед зав нь гарахгүй байна уу боломж нь олдохгүй байна уу эвсэл дуршил нь буурчихаад байна уу бүү мэд хоол идэж ходоодоо баярлуулах нь ховордоод байх боллоо. Над шиг таргалах зорилго урдаа тавиад байгаа хүн 2 кг турна гэдэг бол байж болошгүй алдагдал. Алдсан жин дээрээ нэмэлт жоохон юм олж авах гэж хичээх ч зав гарахгүй үнэн зовлонтой байна. Энэ их хичээлийн ардаас толгой цухуйх зай завсар ойрын хэдэн өдрийн тавиланд яавч заяагаагүй ээ. Өнөөдөр дахиад л зомби царайлаад ком-ныхоо хэдэн товчлуурыг тоншоод суух болж байна, маргааш бас нэг шалгалт. Хураалгах даалгавар, өгөх шалгалтаар бөмбөгдүүлээстэй.

Help me, iz too late, wanna sleep

Bild

Ард түмээн би үхлээ…..

.

.

.

.

.

Хэ хэ буцаад амилчихлөө, үхлээ гээд ямарч ашиг алга ямар бурхан бууж ирээд хичээлийг минь хийгээд өгөх биш. Хичээлээ хийлээ гэж бичиж дуусаад л хийж эхэлсэн даалгаварынхаа ард одоо л гарж байна, энэ багш намайг ингэж зовоох нь юуны учир вэ? Би юунд ч осолдсонгүй атал намайг юунд ингэж цээрлүүлнэм бэ вахахаха шал инээд хүрчлээ. Багш гуай энэ тэнэг хичээлийнхээ даалгаварыг надаас аваад сэтгэл нь ханана гэж найдъя. За за би сэтгэл мэдрэлээ үнээр наадаж байнаа, хичээлийн ачаалал намайг ёстой мал болгон хувиргаж байна даа ха ха. Одоо тэр муу зэвүүн шалгалтанд нь шар шувуу шиг сууж байгаад бэлдэнэ дээ. Өглөө 6.20 гэж сэрэх ёстой байтал унтаж ч амжихгүй юм байна л дөө, яачихсан хорвоо вэ намайг шар махтай минь хатааж байдаг.