Be happy

Bild

Ном худалдаж аваад хальт баярлаад зогсож байна, гэнэт ном уншиж эхэлмээр санагдлаа. 10 ном авбал 1 ном бэлэглэнэ гэнэ, авнаа уншнаа л гэчихсэн байгаа хэ хэ. Энэ зун монгол явахдаа онгоцон дотор хийх ажилаа одооноос төлөвлөж байгаа нь ха ха. Ямартай ч саяхан яриад бодогдоод байсан нөгөө HUNGER GAMES киноныхоо номыг швед хэд дээр нь авчихсан, тун удахгүй цалингаа авахаар англи хэл дээрхийг нь 3ууланг нь авна гээд авах зүйлсийнхээ жагсаалтанд биччихсээн. Эдгээр номнууд маань сүүлийн хэдэн долоо хоногт борлуулалтаараа 1т давхиж байгаа юм байна лээ. Одооноос номны цуглуулгатай болохоор шийдсэн, гэхдээ зөвхөн уншсан номоороо. Ирээдүйд үр ач нараа тойруулан суугаад өрөөстэй олон номоо ярьж өгөн бяцхан зүрхэнд нь мөрөөдлийн оч харвуулах юмсан гэсэн нэгэн хүсэл төрлөө.

Bild