Шөнийн мэнд

BildBild

Би гэдэг хүн өрөөнөөс өрөө дамжиж нүүсээр л явах юмаа, өнөөдөр хичээлээ тарж ирээд жижиг умгар өрөөнөөсөө нүүж саруулхан өрөөндөө буцаад нүүгээд ороод ирлээ гэж. Одоо хэсэгтээ л энд орогнох байх. Угийн юманд няхуур царайлчихаад нямбайлаалж оцгоносоор байгаад шөнө болоход нэг юм нүүдэл суудал маань өндөрлөлөө. Хараад байхад би ер нь олон хүүхэдтэй авгай шиг яасан ч их новштой юм, хаямаар байдаг бас хаямааргүй байдаг юмнууд шалаар нэг ха ха. Зиа зиа ямартай ч өнөөдрийн хувьд хийж бүтээсэн юмтай тун богинохон өдөр өнгөрч байна. Юмаа янзалж байна гээд ухаанаа алдсан юм байлгүй зураг хөрөг ч авахаа мартаж орхиж, одоохондоо сүрхий төвхнөөгүй байгаа болохоор нээх сонирхуулчих ч юм алга. Бижигхэн өрөөний минь хэдэн тавилга том өрөөний нэг буланд нь очоол д дуусчихлаа.Тэгээд яваандаа болох байлгүй дээ, эмэгтэй юм гэсэндээ хөөрхөн янзалчих л байлгүй гээд манайхан лав тоох шинж алга, тиймээс өөрөөл нэг юм ухантаж байгаад өрөө шиг өрөө болгонодоо.

Бүгдээрэй сайхан амраарай. Нээрээ блогоо сүүлийн үед их идэвхтэй бичээд байгаа шд 😉