Ёстой үр бүтээлгүй өдөр байлаа

BildBildBildBildBild

Bild

Bild

 

Bild

Хэтэрхий оройтож унтахаар өглөө сэрж чадахгүй үхэр мөөрөх үеэр нь нүд нээх юмдаа. Унтах хугацаанаасаа их унтахаар нозойролтын байдалтай, залхууралт дээд цэгтээ тулаад амаа азартал эвшээлгэсээр өдөр өнгөрөх шив. Хичээл ном ч хийх сонирхол төрөхгүй, муухай аашилж ярвайлт шахчихаад өрөөнөөсөө хамраа ч цухуйлгасангүй ээ гэж. Хүнсний дэлгүүр ороод ойр зуурын юмаа цуглуулсан болсон чинь бараг сарын орлогоо үрдэг байна шд ха ха. Өнөөдрийн ганж хийж гийгүүлсэн юм нь хэдэн зураг утсан дээрээ татуулжээ.

Need A camera

BildBildBildBild

Би ч олон жил мэргэжлийн апрадтай болох юмсан гэж мөрөөдөж байна даа. Ах эгч нарт байгаад л байдаг, хэрэглэвэл хэрэглэ л гээд байдаг. Гэтэл надад хүний юм бол хүний юм гэсэн сэтгэгдэл байнга зүүгдээстэй. Хичнээн ойр дотны хүнийх байлаа гэсэн миний л юм биш бол хүссэнээрээ хүрч ч чадахгүй нандигначихна. Тиймээс заавал өөрийн гэсэн л нэг сайхан юмтай болчихмоор байна, байнга хүзүүнээсээ дүүжлээд явж байхгүй юу хэ хэ.

 

 

Nail art by Simona

BildBild

Энийг бүр дээр utube.s бичлэг үзэж байгаад дуурайсан юм

Bild

Туршилтын маягаар зурж үзсэн юм, яахав болох л юм шиг байна

 

Хайрлахын учир

 Дэргэд минь байхгүй бол санаж, хамтаа л байх гэж тэмүүлж, өдөр нь бодогдож шөнө нь зүүдлэгдэх чи минь надаас холын хол байгаа ч хамгийн ойр гэдгийг зүрх сэтгэл минь надад бас чамд минь хэлдэг. Уурлаж гомдоод аргадуулах гэсэндээ дуугаа хураадаг дэндүү эрх нь зөвхөн би, аашилж зөрүүдлэхийг минь өхөөрдөн байж эрхлүүлдэг нь ганцхан чи. Нүдээрээ өгүүлэх бодлыг минь дэлгэсэн ном адил унших чамаас харцаа буруулж би үл зүрхлэнэ. Чамайгаа би хараад ч ханашгүй, чиний тухай бодоод ч дуусашгүй. Хорвоогийн сайн сайхныг хамтдаа туул гэж бурхан надад чамайг бэлэглэсэн, амьдралын ам шимтийг чамтай л амтал гэж заяа тавилан биднийг хөтөлсөн. Урсан өнгөрөх хором мөч бүрийг зөвхөн миний дэргэд илээхийг хүснэ.

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

 Хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлаж бас хайрлуулна гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн ариун нандин аз жаргал.