Залууын санал “Миний нэг санал Монголын ирээдүй”

http://youtu.be/HS1WIVRbAeA

Үнэхээр үзэхэд, сонсоход илүүдэхгүй
Би бас дуу хоолойгоороо нэгдэхийг хүсэж байна, айдасгүй ирээдүйгээ бүтээхийг хүсэж байна. Хэдийгээр монголоосоо хол, монголынхоо ирээдүйг босгоход гар бие оролцож чадахгүй ч тодорхой хэмжээгээр тус нэмэр болмоор байна, далайд дусал хэзээ ч илүүдэхгүй. Баттүшигийн санал надад их таалагдлаа. Зүгээр л энгийн бөгөөд өдөр тутам байнга тохиолдож байдаг нэг асуудал бол яах аргагүй хог хаягдал. Яг үнэнээ нүүр бардам хэлэхэд би гадуур, олон нийтийн газар гээд хаана ч байсан хүн намайг харж байсан ч хараагүй байсан ч идсэн чихэрнийхээ цаас, уусан ундааныхаа савыг зүгээр нэг хаяад явахаасаа санаа зовдог. Би хаялаа гэж бодоход миний хаясан энэ цаасыг хэн цэвэрлэх бол, тэрийг цаасын авах хүнийг хэн цалинжуулах бол, тэр цалин хэний халааснаас гарах бол гэх мэтийг боддог. Хэрэв би тэр цаасыг хаяхгүй, цаашаа хэд алхаад хогийн саванд хийчихвэл тэр хүнийг цалинжуулах мөнгөөр өөр сайхан юу хийж болох бол гэж эргэцүүлдэг. Би ямар эх орондоо байгаа биш, хүний нутаг надад ямар хамаатай юм гэж хэзээ ч хандаж чадахгүй.
2 жилийн өмнө монголдоо амралтаараа очсныг байнгын уншигчид маань бол санаж байгаа байх. Тэгэхэд хамгийн их эмзэглэсэн зүйл бол яах аргагүй хотын маань хог хаягдал байсан. Бээжингээс онгоцны билет олдоогүйн улмаас газраар ирэхээс өөр арга олдоогүй, замдаа харсан эх орон минь үнэхээр өрөвдөлтэй байсан. Ус мод, ан амьтан юу ч харсангүй гэж хэдсээр буухад минь тоссон Улаанбаатар бүр өрөвдөлтэй санагдсан. Хот маант хогондоо дарагдаж байхад ард иргэд, монголын ирээдүйг бүтээх эрдэнэт залуус маань ганган машиныхаа цонхоор гартаа байгаа хогоо юунд ч үл санаа зовинон шидлэх нь шүүмжилмээр бас харуусмаар. Би тэсэлгүй бас хэлээд үзсээн, харин өөдөөс минь за битгий худлаа боловсон царайлаад бай гэсэн хариулт авснаа санаж байна.
Тэртээ тэргүй хүн болгон хаяж байхад зөвхөн би л хаяхгүй байлаа гээд хот чинь цэвэр цэмцгэр болчих юмуу гэж бодож байвал, тийм ганц чи хаяхгүй байлаа гээд цэвэр цэмцгэр болно гэж хэлнэ. Чи хаяхгүй бол чамаас бусад чинь суралцна, чамаас үлгэр жишээ авна. Хогоор дүүрч байлаа гээд чи нэмж дундуурыг нь дүүргэх хэрэггүй.
Яагаад залуус бид иймхэн зүйлээс эхэлж болохгүй гэж.

Avengers

Bild

Simona: Пөөөөх  бүр 2 цаг 30 минутаа???

Amanda: Үгүй ээ дөнгөж 2 цаг 22 минут л гарна

Ха ха өнгөрсөн долоо хоногт манай энд AVENGERS нээлтээ хийхэд нь манай найзууд үзье гээд, аймшигтай урт санагдаад үзмээргүй л байсан. Гэхдээ санасныг бодвол хөгжилтэй байсан, хийх юмгүй гэргээ гиюүрч суухаар үзсэндээ сэтгэл хангалуун байнаа. Үзэж амжаагүй байгаа бол үзээрэй гэж л зөвлье дөө.

 

WooooW

Нэг уншдаг блогоороо сая хальт шагайтал доорх t-shirtтэй минь адилханг өмсчихсөн байна.

http://kenzas.se/2012/05/04/promenerat-500-mil/ ийшээ ороод үзээрэй.

http://chicy.se/shop/ эндээс авсан гэнэ, ороод үзтэл жоохон үнэтэйгээс биш их дажгүй санагдлаа. Би харин ZARAаас авж байсан юм илүү хямдхан хэ хэ. ZARAаас авж байсан бас нэг цамцтай тун төстэй цамц бас харагдлаа шүү.

Bild

Bild

Ухамсрын доройтол

Манай энэ Тумба хавиар ухасмрын доройтолтой бүлэг нөхдүүд байх шиг байнаа, тааралдахюм бол зургийн авж байгаад цагдаад аваачиж тушаах юмсан ха ха аймар нийгмийн идэвхтэн болох нь. Гэхдээ арай л дэндэж байнаа, эхэндээ автобусны буудалнуудын шилийг хагалчихсан байдаг байсан чинь одоо бүр даварчихсан том дэлгүүрүүдийн, номын сангийн цонх хагалдаг болжээ. Тэр толгой тархинд нь юу эргэлддэг болоод тийм том том шилнүүдийг хайр найргүй цөм цөм цохидог байнаа.

Би 10 жилд байхдаа нэг удаа сургуулийнхаа жижиг цонхыг санамсаргүй хагалж байсан түүхтэй. Сургуулийн жижүүр хийгээд явж байхдаа юунаас ч болсон юм бүү мэд ангийнхаа нэг хүүхдэд уурлаад цүнхээ шидчихсэн чинь нөгөөх чинь бултаад, цаана нь байсан цонх очоод оночихдог юмдаа. Тийм ч том цонх байгаагүй нь бас аз, шиллэх шил авахаар явах замдаа их л гэмшиж байснаа тод санадаг юм. Тэр үед юм тий ч үнэтэй байгаагүй бас тийм ч том шил байгаагүй ч зүв зүгээр байсан юмыг хагалчихаад мөнгөө үрээд явж байдаг дүүрчихсэн тэнэг юмдаа энэ тэр гээд л өөрийгөө хараагаад.

Гэтэл энэ муусайн мулгуй юмнуудын хийж байгаа үйдлдийг харахаар муу амьд явахаар сайн үхэж далд ороочээ гэж хэлмээр санагдах юм, ха ха арай ч дэндүүлчихэв үү дээ. Гэхдээ л яаж бодохоороо хүн ийм үйлдэл гаргадаг байнаа, бүр харамсаад ч барахгүйнэ.

Bild

Bild

Bild