Аливаа зүйл жижиг байх тусмаа хялбар санагддаг

Өчигдөр би нэг найзтайгаа уулзаад нэлээд хэдэн цагийг хөгжилтэй өнгөрөөлөө л дөө. Тэр бид хоёр тэнгэр газар шиг өөр атлаа дэндүү олон талаараа ижил төстэй санагддаг юм, зөвхөн надад л даа. Бид хоёр хамтдаа суугаад харсан зүгрүүгээ ширтэн хүссэн хугацаагаараа дуугүй сууж чадна, нэг нэгнээсээ уйдсандаа ч юмуу эсвэл ярих зүйл байхгүй дээ тэр биш.

Read More

GOZZIPLADY-ын ертөнцөд тавтай морил

Блогоо facebookтэйгээ холбочихсон, зөвдсөн үү буруудчихсан уу одоогоор сайн мэдэхгүй л сууж байна. Ямартай ч би шөнийн ажилчин болсноос хойш эерэг сөрөг маш олон үр дагаварууд урган гарч ирсээр байна. Хамгийн их харамсалтай санагдаж байгаа зүйл нь шөнийн нойр гэдэг зүйл баяртай болжээ, өчигдөр өнөөдөр хоёр бүхэл бүтэн хоёр хоног амрахдаа ч шөнө унтаж чадахгүй яаж үйл тамаа үзэв ээ бурхан минь. Сүүлдээ аргаа бараад босож суугаад блогтойгоо найзаллаа гэж. Зүгээргүй бас идэж уух юм эргүүлэх гээд байх талтай юм, харанхуй шөнө шүү дээ. Арга ч үгүй биздээ унтъя гээд хэвтсэнээс хойш 8-9 цаг шар шувуу царайлаад гөлийчихөөр ходоод гэдэс хоол нэхэж дарамталж байхгүй юу.

Хэд хоног наранд унтаж саранд гүйсээр байгаад гэрэл гэгээ гэх сайхан юмыг чинь хараагүй яасан удаа вэ би. Өнөөдөр нэг юм нар мартайд гарч дэлгүүр хоршооноос хоол хүнс цуглуулав, нарыг бүр саначихсан байна лээ хэ хэ. Би ч удахгүй зомби болох байхаа. Хэрэв энэ маягаар хэмнэлд орчихвол блог минь лав уйдахгүй бололтой, байн байн компютерээ шүүрч аваад шүүмжилж гарах байхдаа бүхнийг. Зарим нэг хүмүүс намайг юугаа элийрээд долоон булчирхайгаа тоочоод байгааг гайхах хүн гарч ирэх л байх энэ нүүрний номон дээр. Танд гэж хэлэхэд энэ бол миний цахим өдрийн тэмдэглэл бөгөөд, хэлсэн бичсэнд минь бачимдан байж унших харах шаардлага заавал байхгүй шүү. Угтаа бол блог гэдэг юм.

IMG_2415 1

Дэлхий дээрх диваажинг ГЭР гэдэг

Харин гэр гэж ГЭР БҮЛ байгаа газрыг хэлнээ.

Би амьдралдаа хэзээ ч орд харшид тухалж Ferrari, Lamborghini, Benz, BMW цуглуулан брэндээр бөөлжих luxury Life мөрөөдөж байсангүй. Тэр бол эд баялагийн дээд цэг бол би энэ амьдралд аз жаргалын дээд цэгт хүрэхээр ирсэн. Үдлээд буцах хорвоогоос би алт мөнгө үүрээд халихгүй учир зүрх сэтгэлийг минь дүүргэх хайр энэрэл, инээд хөөр, баяр баясал бүхнийг л амсах чин зорилготой. Ямарваа нэг зүйл хэр хэмжээний зурвасыг давах үед үнэ цэнээ алдаж эхэлдэг, тиймээс л надад энгийн амьдрал энгийн он жилүүд дэндүү дурсамжтай бас дэндүү нандин санагдана.

IMG_3318

Диваажинг минь босголцох биений минь нөгөө тал.

Би л байна даа

Нэлээдгүй хугацаанд үнэхээр усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдарлаа. Ажил гэр хоёрын хооронд л шогшоод гэх үү дээ. Мэдээж л ажил хийж олсон цалингаа үрээд дараа сарынхаа цалинг хүлээгээд суучихдаг бол ажил хийгээд ямар хэрэгтэй гэж, тийм ээ? Надад том зорилго байсан, түүндээ хүрэхэд тун ойртчихсон. Харин одоо хэсэгхэн хүлээх л үлдлээ. Тиймээс блогдоо зарцуулах сэтгэл зүрх, цаг зав жоохон ч гэсэн олдож байгаа юм.

Блог яах гэж бичдэг юм бэ гэж надаас хэд хэдэн ч хүн асууж байлаа л даа. Эхэндээ маш итгэл төгс хариулж чадаж байсан бол цаг хугацаа улиран өнрөгч бие сэтгэл маань он жилүүдийн урсгалд хөгширсөн санагдана. Урьдын адил уусан идсэн, өмссөн зүүснээ тоочоод байх тийм ч хөгжилтэй байхаа больж дээ. Харин одоо энэ блог минь хэн нэгний хараанд өртөж, уншиж суух сонирхолыг нь татсан ч бай эс татсан ч бай би өөрөө өөртөө зориулан бичмээр байна. Хэдий цаг хугацаа эрч хүч ихээр нэхдэг ч, надад хэлэх гэснээ хэлэх орон зай хэрэгтэй мэт санагддаг юм. Миний бүтээсэн энэ ертөнцөд миний л үзэл бодол, хүсэл сонирхол, үг хэл ноёлоно. Хэнээс ч юунаас ч эмээлгүй өөрийнхөөрөө байх ертөнцдөө эргэн ирлээ.

IMG_0114

Блог бичихэд хамгийн хөгжилтэй юм нь юу гээч? Өөрөө өөрийгөө хэрхэн өөрчлөгдснийг эргэн харах. Бичсэн үг бүрээ унших, өнгөрүүлсэн өдөр бүрийнхээ зургийг эргэн харах гэдэг нүл ин дурсамж шүү дээ.

Япон дэр

Ёххх, их цэвэрлэгээний дараа гар хөлөө сулласан шигээ ком нүдээд суух ч бас сайхан л байна шүү. Өнөөдөр би гэдэг хүн ажилаа тасалчихсөөн хэ хэ, уг нь бол  aжилдаа тун хариуцлагатай л ханддаг л даа. Гэвч өглөө яагаад ч юм нойрон дунд өнөөдөр өөрөө өөртөө чөлөө өгөөч гэсэн хэнэггүйхэн бодол зурвас хийснээс болж хөөрхий ажил минь хөсөр хаягдлаа гэж. Миний ажилын хуваарь ер нь тун барьцгүй л дээ, хэдэн өдөр хар шөнөөр зомбидуулж байснаа нэг өдөр амраагаад л гэнэт хар өглөөгүүр гүйлгээд эхэлнэ. Тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрэхгүй байхаар байнга л нэг дутуу алсан ялаа төрхөнд орчих гээд байх юм. Өглөө 07.30 гэж ажил дээрээ гозойж байхын тулд 05.00т сэрүүлэг тавиад хэсэг чарлуулж байгаад босно. Ядаж байхад эрт ажиллах өдрөө ямар нэг шалтгаанаар байнга л оройтож унтахыг яана. Бас хажуугаар нь өглөөний цай гэдэг зүйлд ёстой хойрго зантай нэгэн, цай уугаад сууж байхаар унтаж байхыг илүүд үзээд байх шиг байгаа юм. Энэ мэтийн зүйлс нь толгой өвдөх хөөрхөн л шалтгаан болдог байх, дээрээс нь миний дэр надад огтхон ч таарч тохирохгүй байгаагаас болоод сүүлийн үед өглөө сэрэхэд хамраас цус гарах боллоо. Тиймээс өнөөдөр дэлгүүр гарч нэгэн өвөрмөц дэр багагүйхэн үнээр худалдаж авлаа, ашиг тусыг нь эдлэн байж л мэдэрье. Өглөө хүн сайхан амраад сэрэх ёстой байтал толгойгоо дааж ядан босох тийм ч таатай бус гэдэгтэй хүн бүр л санал нийлэх биз, тэрнээс биш галзуурсан биш нэг муу дэрэнд тийм их мөнгө төлөхдөө тулчихсан баян амьтан  арай болоогүй байна өө. Ямартай ч авсан дэр минь ид шидээ гайхуулна л гэж найдъя.

Good night

Тас харанхуй шонийн мэнд нархан сархнууд минь. Манай энд 01.40 болж байна, харин би одоо л ажилаа тараад гэрийн босгоор зомби царайлаад давж орж ирсэндээ боон баяр. Оройгоор ажиллаад байхаар онцын юм амьдралд минь ховорхон тохиох боллоо. Ажилын стрэссийг тооцохгуй бол, оройгоор ажиллах сонирхолтой л байна одоохондоо, сульдаа бие минь ядаргаанд орж онигоо болохгуй бол ч цоглог гар жирийгээд л байдаг л даа уг нь. Зиа зиа унтаж амарсан болдог юмуу даа. Амжвал маргааш дахиад бичлэг оруулнаа. Сайхан амраарай 🙂 

     

It was a long time ago

Нэлээдгүй хугацааны дараа дахин блог бичих хүсэл төрсөнд тун их баяртай байна. Уг нь бол уржигдар гэнэт ухаарсандаа л, ком шүүлч аваад л хэдэн үг холбоод эхэлж байтал манайд зочин ирээд тасалдсан бөлгөө.

Өнөөдөр, өнөөдөр гэж эхлээгүй ямарч удаа вэ хэл ам, гар хөл минь нэг л эвэлж өгөхгүй байх чинь. Ямартай ч эхлэх цэг, дуусах цэг гэж байдаг бол яг энд, яг одоо тэр цэг нь мөн гэдэгт итгэлтэй байна. Нэг ч өдрийг дахин хий дэмий салхинд хийсгэх хүсэлгүй байнаа гэж. Тиймээс та бүхнийг өөрийн бяцхан ертөнцдөө дахин нэг зочилохыг урьж байна. Гарж орох бүрт чинь шинэ бичлэг, шинэ зургуудаар угтахыг хичээнээ. No more lazy days

Say Welcom back to Gozziplady

IMG_2148

Ноорог дундаасаа олов

Энэ АМЬРАЛ БИД хоёр нэг л наалдаж өгөхгүй байсан үе гэх юм уу даа, сэтгэл санаа тавгүй толгой дотор түм буман бодол ёстой ар араасаа зогсоо зайгүй хөврөөд байхаар нь тасалдуулах санаатай амьдралынхаа хамгийн аз жаргалтай, эрх дуураараа, тайван амгалан байсан үеэ дурслаа. Мэдээж эмээгийнхээ энгэрт наалдчихаад үүрд тэр чигээрээ өтлөх мэт санасан бага балчирхан нас минь байж таарна. Нөгөөх хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг нь үнэхээр байдаг ч болоосой гэж хүсэв. Ийм тиймхэн бодлоор хэсэгхэн ч гэсэн саатангаа гэр рүүгээ явах метроо хүлээж зогссон юм л даа. Анзаараа ч үгүй байсан миний урд Fartsa Strand (миний амьдардаг метроны чиглэл л дээ) ирчихсэн жолооч нь гарж ирээд хаалгаа хаах дохио өгч байгаа харагдав. Гэв гэнэт би нөгөөх жолооч дээр явж очоод Энэ галт тэрэг намайг хүүхэд насанд минь хүргэж өгөх үү? гээд асуучихав аа. Жолооч нээээг их том харснаа Суугаад л  үзэхгүй юу гэж байна. Итгэсэндээ тэр үү, өөр яах байснаа мэдээгүйдээ тэр үү ямарч  л байсан ороод хамгийн хойд талын сандал дээр суугаад цонхоор ширтээд л яваад байлаа. Зогсох зогсоол бүрийг би маш сайн мэднэ, бас цонхны цаана урсан өнгөрөх байшин бүр, мод бүр, дэлгүүр бүр яг л урьдын адил. Гэсэн хэдий ч би хүүхэд насруу минь хөдөлсөн галт тэрэг ямар замаар яаж явахыг нүд цавчилгүй ширтсээр, нэг л мэдэхэд би гэрийнхээ буудал дээр буугаад алхаж байв. Хүүхэд насруугаа явж байсан намайг АМЬДРАЛ нааш хөтөлчихөж дээ гэсэн бодол цааш нэг ч алхуулсангүй. Би дахиад нэг, хоёр эсвэл эцсээс нь цаашаа явсан бол хүссэн буудал дээрээ буух байсан юм гэсэн харамсах сэтгэл төрөөд болдоггүй. Гэтэл өнөөх галт тэрэг минь намайг орхиод аль хэдийн дараагийн зогсоолруугаа хурдалсан шүү дээ.