2012.05.08

Миний утас намайг ёстой цусгүй алах юмаа, үнэн багийн алуурчин. Сэрүүлэг маань 06.41д байсныг сүрхий эрт сэрж шалгалтандаа хальт бэлддэг баатар болоод 06.10 болгочихоод додьгор унтсан чинь сайхан зүүдлээд л тухтай нь аргагүй унтаад л байнаа. Зүүдэндээ хүүеэ би чинь босч хичээлдээ явах болоогүй юмуу гэчихсэн өөрөө өөртэйгөө ярьж байна, ядаж байхад нөгөө нэг би нь болоогүй ээ сэрүүлэг дугараагүй байна гэчих юмаа. Аз болоход намайг хөөе чи шалгалттай гэсэн биздээ яваачээ гэж хүн сэрээлээ, даанч хэтэрхий хожимдсон сэрүүлэг байлаа даа. 08.30 гээд сургууль дээрээ байж байх хүн 08.42 гэж нүдээ нээж байгаа байхгүй юу. Муу утсаа бүр дэвсээд хаячихмаар санагдсан ха ха, орноосоо год гэж босоод сүн гээд гэрээсээ гараад гүйсэн хөөрхий минь. Шүүгээ нээлээ гарт баригдсныг нь углахыг нь углаад нөмрөхийг нь нөмрөөд нүүр шүдээ хам хум угаагаад no makeup no style улаан галзуу юм сургууль дээр ирэв ээ. Багш өөдөөс инээчихсэн энэ удаа чи 1цаг 30мин-н шалгалтанд 20 мин дутуу байхад ирлээ, арай бага хугацаа санагдахгүй байна уу гэж байна. Том толгойлсон намайг мате-н шалгалтан дээр цагтаа ирж үзээгүйг багш ямар мэдэхгүй биш. Уг нь замдаа шалшалтандаа бэлдэж болох байсан ч шуурга шиг гараад харайчихсан амьтан чинь салганаад хэрэгтээ номоо яг л цүнхэлж амжина даа. Шалгалтаа авлаа гүйлгэж харлаа, хүний урманд за ингээд бодчих байхдаа гээд таамаглачихмаар ч юм харагдахгүй байна шүү. Ширээндээр суулаа, зүгээр буруу байна уу зөв байна уу хамаа үгүй гээд хэдэн юм сарааччихаад багш дээр очтол, 10 мин дутуу байхад дуусчихаж байгаа юмуу гэнэ. Яг үнэнгээ хэлэхэд би бэлдэж амжаагүй юу ч сөхөж хараагүй, ойлгох юм нэг ширхэг ч алга уучлаарай багшаа гэхдээ аз таараад дөхүүлсэн юм гараад ирэх ч юм билүү хальт харчихаарай гэж хэлээд материалаа өгсөн.

Шалгалтын дараа ямарч хичээлгүй, оронд нь сургуулиараа нуур тойрж алхах төлөвлөгөөтэй өдөр. Ангийн хэдэн найзууд маань ирээгүй байсан юмуу би тааралдаагүй юмуу хар мянган юмнууд хонь мал бэлчиж байгаа юм шиг энд тэнд ярзайсан олон юм. Ямарч байсан сургуулийнхаа монгол охинтой уулзалдаж аваад шүлшээ хаттал чалчиж алхлаа. Аймар цангаад, өлсөөд, ядраад ирэх газраа ирж жоохон гол оронгоо Д витаминаар тэтгэгдээд авсан. Ингээд л сургуулийн нэгэн бүтэлгүй өдөр өнгөрж буцаад орондоо ороод хэвтэж байна. Одоо ёстой чяс хийсэн чанартайхан шиг чанга чарладаг сэрүүлэгтэй цаг толгой дээрээ тавиад унтнаа.

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild