Music iz ma life

BildBildBild

Ганцаардахаараа, гуниглахаараа бас баярлаж хөөрөхөөрөө гээд хүний амьдралын бүхий л зовлон жаргалыг эгшиг аялагуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Надад ч бас адил, би угаасаа сайхан дуулж чадахгүй, тэглээ гээд миний чихийг бөглөөд амыг таглачихсан биш чихэвчээ хийгээд дуртай дуунуудаа хамгийн чанга дээр нь тавьж байгаад л хөөрхөн солгойрч гарна шүү дээ, мэдээж хэн ч байхгүй үед л дээ хэ хэ. Өглөө хичээлдээ явахдаа, завсарлахаар, хичээл дээрээ, хичээлээ тараад, тэр бигтий хэл хаяа шалгалтан дээр хүртэл дуу сонсоно. Бодоод үздээ угаасаа үзэж харах, унших сонирхох ямар нэг юм байхгүй л бол метронд ямарч үр бүтээлгүй гөлийгөөд суугаад байлтай нь биш дээ. Би ном унших дуртай ч, уншаад явахаар шил зүүх хэрэг гарна. За зүүхгүй байлаа гэвэл хараа минь улам л муудаад байна, ном уншиж байгаад гэнэт өөр тийшээ эсвэл холын зай руу хараагаа шилжүүлэхээр нүд харанхуйлна, эсвэл хараа тогтохгүй хэсэг бүрэлзнэ. Камераар ярьвал орон зайнаасаа хамаараад фокус тааруулахад дурангаа тохируулдаг, тэгэхэд яг нэг бүрэлздэг дээ, нэг тиймэрхүү болдог гэх юмуу хаашай ч юм.За тэр хараа ч яахав хөгжим ярьж байгаад хадуураад явж байна, зүгээр л надад яг одоо утсан дээрх дуунууд минь хэчнээн их хань болж байна гээч гэж л хэлэх санаатай. Үргэлж дэргэд минь байж, хором мөч бүрт намайг ганцаараа биш гэдгийг сануулдаг миний амьдрлын хамгийн эрхэм нандин хүн маань байх газраа байхгүй байгаа болохоор биений минь тал дутагдаад маш их ганцаардаж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Түүний орон зайг хэн ч бөгөлж чадахгүй бас юугаар ч орлуулж болошгүй юм. Ийм үед яах ёстойг бодоод ч олохгүй байна, зүгээр л хамтдаа байх тэр сайхан мөчийг хоног тоолон хүлээж хөг аялагуунд согтон өнгрөөнө.  

smallest and cutest kitten I´ve seen

 smallest and cutest kitten I´ve seen

Бурхан минь ийм өчүүхэн, хөөрхөн, эгдүүтэй муужгайнцар гэж бас байхуу??? Надад байвал нэг өдөр эгдүү хүрээд гай болж нөгөө бяцартал нь базаад хаячих байхөө: Гэхдээ л нэг амьд сэрүүнээр олоод харчих юмсан.